• 12 сарын 23, Даваа гараг
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ
108 ХҮН ҮЗСЭН БАЙНА

       Монголын бурхны шашны гурван зулын нэг Эрдэнэбандида хутагт, Хамба номун хан, Ханчэн чойгял ЛУВСАНДАНЗАНЖАНЦАНЫ ТҮМЭН ӨЛЗИЙ ГИЙСНИЙ 385 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр "ДАНЗАНЖАМБАЛЧОЙЖИШИНЭН ГЭГЭЭНТЭНД БАТ ОРШИЛ ӨРГӨХ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛ, ШАШИН СОЁЛЫН НААДАМ - ХАНГАЙН БҮСИЙН ХУРД" 2024 оны 07 сарын 26, 27, 28-нд Баянхонгор аймагт зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана.

ХЭЗЭЭ: 2024 оны 07 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд 09:00-22:00 цагийн хооронд бүртгэл явагдана.

ХААНА: 5-р сургуулийн урлагын зааланд

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРНА УУ:

- Хүүхдийн төрсний гэрчилгээ

- Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас

- Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх

- Уралдаанч хүүхдийн карт

- Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх

- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт

- Гурвалсан гэрээ

- Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй

- 2024 оны 07 сарын 26,27,28-ны уралдаан зохион байгуулагдаж байгаа өдрүүдэд бүртгэл хийхгүй болохыг хатуу анхаарна уу.

Холбоо барих: 80089197, 80002984

 

Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

2024-07-24 17:00:00