• 12 сарын 23, Даваа гараг
МОНГОЛЫН АНХНЫ ОТОЧ ЛАМЫН ГЭГЭЭН ЛУВСАНДАНЗАНЖАНЦАН /1639- 1704/
44 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ламын гэгээнтэн шашны нэрт зүтгэлтэн, нэрт оточ, зурхайч хүн байсан ба тэрбээр Халхын Хангай ханы өргөн цэцэрлэгт Чингис хааны 30 дугаар үеийн Хөндлөн Цөхүр ноёны дүү Эрх Цөхүр хэмээхийнд шаргачин туулай жилийн хаврын тэргvvн сарын шинийн арван таванд мэндэлсэн. (Одоогоор Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг)

Таван настайдаа хувилгаан хэмээн тодорч, долоон настайдаа тойн хувраг болж Лувсанданзанжанцан хэмээх номын нэртэй болсон. 17 насандаа Төвдийн Үй зангийн орноо Y Далай лам Лувсанжамц, Банчин-Эрдэнэ Лувсанчойжалцан нарт бараалхан багш шавийн барилдлага тогтоож Лхас хотноо судар тарни, чойрын гүн ухаан, анагаах эм, зурхайн ухаанд суралцсанаар Монголын анхны оточ гэгээн болсон түүхтэй.

Түвдийн Лхаст оточ эмчийн хамгийн дээд “Лхаржи” цол хүртсэн Ламын гэгээн 1685 онд Монголд анх удаа Манба дацанг байгуулж “Анагаах ухааны дөрвөн үндэс” номыг барласан нь Энэтхэг-Түвдийн анагаах ухааныг Монголд дэлгэрүүлэх үндэс болсон юм.

2024-07-21 20:00:00