• 12 сарын 23, Даваа гараг
ЛАМЫН ГЭГЭЭНИЙ 385 ЖИЛИЙН ОЙН ДАНШИГ НААДАМД УЛСЫН НАЧИН Э.БАТМАГНАЙ ТҮРҮҮЛЛЭЭ
82 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголын бурхны шашны гурван зулын нэг Эрдэнэбандида хутагт Хамба Номун Хан Ханчэн чойгял Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд Бат оршил өргөх ёслол хүндэтгэл, шашин соёлын баяр, "Хангайн бүсийн хурд" наадамд улс аймгийн алдар цолтой 128 бөх хүчийг үзэн барилдаж Улсын залуу начин Энхтүвшингийн Батмагнай түрүүлж, Монгол Улсын Үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэн, Монгол улсын өсөх идэр, улам нэмэх начин Болдын Эрдэнэхүү, аймгийн арслан Дагвасамбуугийн Бямбасүрэн нар шөвгөрөв.

Түрүү үзүүр бөхийн бай шагналыг Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар гардууллаа.

2024-07-28 21:00:00