• 12 сарын 23, Даваа гараг
ЛАМЫН ГЭГЭЭНИЙ 385 ЖИЛИЙН ДАНШИГ НААДМЫН НЭЭЛТ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО
85 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Монголын бурхны шашны гурван зулын нэг Эрдэнэбандида хутагт Хамба Номун Хан Ханчэн чойгял Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд Бат оршил өргөх ёслол хүндэтгэл, шашин соёлын баяр, Хангайн бүсийн хурд баяр наадмын нээлт 2024 оны 07 сарын 27-нд Баянхонгор аймгийн цэнгэлдэх хүрээлэнд өргөн дэлгэр боллоо.

Даншиг наадмын нээлтэд Ламын гэгээн Данзанжамбалчойжинэн хутагт, аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, эх орны дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирсэн наадамчин олон оролцов.

Баяр наадмын эхэнд Монгол Улсын төрийн далбаа, аймгийн далбаа, Ламын гэгээний 385 жилийн ойн далбааг цэнгүүлснээр Засаг дарга Д.Мөнхсайхан албан ёсоор нээж үг хэллээ.

2024-07-27 18:00:00