• 12 сарын 23, Даваа гараг
ЛАМЫН ГЭГЭЭНИЙ 385 ЖИЛИЙН ОЙН ДАНШИГ НААДМЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛОВ
102 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголын бурхны шашны гурван зулын нэг Эрдэнэбандида хутагт Хамба Номун Хан Ханчэн чойгял Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой, Ламын гэгээний 8 дугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд Бат оршил өргөх ёслол хүндэтгэл, шашин соёлын баяр наадам, Хангайн бүсийн хурд - 2024 энэ сарын 26, 27, 28-нд Баянхонгор аймагт тохиож байна.

Даншиг наадмын баярын хурал өнөөдөр /2024.07.26/ Хөгжимт драмын театрт боллоо.

Баярын хурлыг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нээж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Юндэнбат, Техник импорт ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг нар мэндчилгээ дэвшүүллээ.

"Ламын гэгээн Лувсанданзанжанцан хутагтын эрдэм ухааны өв уламжлал" сэдэвт Монгол бичгийн эссэ бичгийн уралдаанд тэргүүлсэн хүүхэд багачуудын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан болон Сэтгэлийн боловсрол ТББ-ын гишүүд гардуулж, Хөгжимт драмын театрын уран бүтээлчид баярын тоглолтоо наадамчин олонд өргөн барив.

Хавдаргүй монгол эмэгтэй зорилтот төслийн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл аймгийн нэгдсэн эмнэлэгт хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хэт авайн шинжилгээний эхог гардууллаа.

Ламын гэгээний 385 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль, салбарын шагналаар шагнагдсан эрхмүүдийн шагналыг аймгийн удирдлага, УИХ-ын гишүүд гардуулан баяр хүргэв.

Сайхан наадаарай

 

2024-07-26 21:45:00