• 12 сарын 23, Даваа гараг
ОЙН ЧИГЛЭЛЭЭР ХӨРШ ОРОНД ТУРШЛАГА СУДАЛНА
38 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БНХАУ-ын Ниншя Хуй Өөртөө Засах оронд Баянхонгор аймгийн Байгаль орчны салбарын төрийн болон хувийн байгууллагуудын төлөөлөлүүд ой мод, мод үржүүлэг, ногоон байгууламжын чиглэлээр туршлага судлахаар Улаанбаатар хотоос хөдөлж байна. Багийн бүрэлдэхүүнд салбарын байгууллагуудын удирдлага, мэргэжилтэн, байцаагч, байгаль хамгаалагч болон бусад ажилтан албан хаагчид багтжээ.

Ниншя Хуй Өөртөө Засах орны Гадаад харилцааны газрын дэд захирал Жан Ливейгээр ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Баянхонгор аймагт өнгөрөгч онд айлчлал хийхдээ Баянхонгор сум, Богд, Шинэжинст сумдын ногоон байгууламж, мод үржүүлгийн газар, ойн ангийн үйл ажиллагаатай танилцаж, говийн бүсэд ажиллан, арга зүйн зөвлөгөө өгч, хөрсний бүтцийг судлан сайн туршлагаа манай талд хуваалцсан юм.

Улмаар БНХАУ-ын Ниншя Хуйн Өөртөө засах оронтой олон улсын эгч дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцолын санамж бичгийг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, БНХАУ-ын Ниншя Хуйн Өөртөө засах орны Гадаад харилцааны газрын дарга Бай Юүзэн нар байгуулсан билээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Баянхонгор аймгаас 14 хүний бүрэлдэхүүнтэй баг тус оронд туршлага судлах болжээ.

2024-08-20 19:00:00