• 12 сарын 23, Даваа гараг
10 ТН ДААЦТАЙ АВТО МАШИН ХОГ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
60 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хог хаягдал тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зориулж Баянхонгор аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар БНХАУ үйлдвэрлэсэн 10 тн даацтай өөрөө шахагч авто машиныг тендерт шалгарсан Цастхан хөхий ХХКомпани 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн.

Уг авто машиныг жолооч Д.Очирбатад хүлээлгэн өгч Рашаант 10-р багийн орон сууцууд, аж ахуй нэгж, зах худалдааны төвүүдийн хог хаягдлыг тээвэрлэхээр үйлчилгээнд явуулж эхэллээ.

Авто машин үйлчилгээнд явж эхэлснээр Номгон 1-р баг, Рашаант 10-р багуудын нутаг дэвсгэрт байрлах нийтийн орон сууцуудын хог хаягдлыг өдөр бүр тогтмол тээвэрлэж ажилласнаар хур хог хаягдал хуримтлагдаж байсан асуудлыг бууруулна.

2024-09-02 17:00:00