• 05 сарын 10, Бямба гараг
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХАН БНХАУ-ЫН НИНШЯ ХУЙ ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРОНД ЦӨЛЖИЛТӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, НӨХӨН СЭРГЭЭХ ДАДЛАГА ТЕХНОЛОГИ БОЛОН ДАДЛАГА СУРГАЛТАД ХАМРАГДАВ
90 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БНХАУ-ын Ниншя Хуй Өөртөө Засах Оронд эгч дүү хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, засах технологи” болон практикийн сургалтад Баянхонгор аймгийн байгаль орчны салбарын удирдлага, албан хаагчид, хувийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Ниншя Хуй ӨЗО цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийн технологи, Ойн менежмент ба зулзаган модны үржүүлэг зэрэг чиглэлээр цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, засах төслийн бүс болон Тэнгэр цөл дэх Жүнвэй нарны зайн бааз, Шюйгөү ойн ферм ба зулзаган модны үржүүлгийн бааз, Уулын экологийн цогц менежмент, Жүннин Заокан махирс жимсний үйлдвэр, Жюхүй Юаньшю дарсны үйлдвэрүүдтэй танилцаж туршлага судлан, хамтран ажиллахаар болжээ.

 

2024-09-06 15:00:00