• 12 сарын 21, Бямба гараг
ЦЭРЭГ СПОРТЫН ДӨЛ-2024 ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН БОЛЛОО
48 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Улсын дайчилгааны хэлтсийн 25 жилийн ойг угтан аймгийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг спортын Дөл-2024 тэмцээн хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.

Ахлах ангийн сургачид Эх орныхоо тусгаар тогтнолын талаар мэдлэг ойлголтоо баяжуулж, өөрийн мэдлэг, авьяас чадвар, тэсвэр хатуужлаараа өрсөлдөж буй Хонгор нутгийн хүүхэд залуусаараа аймгийн удирдлага бахархаж буйгаа онцлоод тэмцээнийг нээв.

Цогцолбор тэмцээнд Номгон сургууль, Эрдэм сургууль, Галуут, Баянлиг, Жаргалант, Өлзийт, Бөмбөгөр сумын ахлах ангийн 7 сургуулийн 14 баг тамирчид сурсан мэдсэн зүйлээрээ өрсөлдлөө.

Энэ удаагийн тэмцээнд эмэгтэй тасаг оролцож байгаа нь онцлог байлаа.

Мөн Бөмбөгөр сумын дунд ангийн сурагчид сурч мэдсэн зүйлээрээ ах, эгч нартайгаа өрсөлдөж амжилттай оролцлоо.

Тэмцээн жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, мэдлэг сорих асуулт, урлагийн тоглолт, маршийн тэмцээн зэрэг төрлөөр зохион байгуулагдав.

Эрэгтэй тасгийн төрөлд:

        </p>
    	    
        <div style= 2024-09-29 21:00:00