• 12 сарын 21, Бямба гараг
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
180 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.4, 7.1-т заасныг тус тус үндэслэн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлийн захиалгаар Төрийн захиргааны байгууллагуудын Удирдах албан тушаалын 6, гүйцэтгэх албан тушаалын 27, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын 2 буюу нийт 35 сул орон тооны тусгай шалгалтын бүртгэл 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 08-ны 17.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем (csc.gov.mn) цахим хуудсаар дамжуулан явагдана.

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрдэл болон тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг Салбар комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг “Цахим систем”-ээр хүсэлт гаргагчид мэдэгдэнэ. /Өөрийн эрхээр нэвтрэн орж “Шалгалтын мэдээлэл” цэсээс харна./

Хоёр. Тусгай шалгалтын хуваарь

Шалгалтыг 2024 оны 10 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд хуваарийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөл зохион байгуулна.

Гурав. Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем (csc.gov.mn) цахим хуудсаар авах боломжтой.

Холбоос: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем (csc.gov.mn)

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2024-10-03 12:30:00