• 05 сарын 10, Бямба гараг
"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД МИНИЙ ОРОЛЦОО" АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
86 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаар удирдамжийн хүрээнд Үндсэн хууль, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлан таниулах, аймгийн хэмжээний хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ойлголт хандлагыг бий болгох зорилгоор иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх аян 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд аймгийн хэмжээнд зохион байгуулагдав.

Удирдамжийг 20 сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ын дарга нарт 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/690 дугаар албан бичгээр хүргүүлж Баянхонгор, Эрдэнэцогт, Гурванбулаг, Жаргалан сумууд идэвхтэй оролцов.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Замын цагдаагийн тасаг, ХЭҮК-ийн Баянхонгор аймаг дахь төлөөлөл хамтран ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Гэгээн сумади, Номгон, Номундалай, Эрдэнэмандал сургууль болон Политехникийн коллежийн ахлах ангийн сурагчдад "Үндсэн хууль ба Хүний эрх", "Хүүхдийн эрх ба ялгаварлан гадуурхалт", "Хэрэглэгчийн эрх, Замын хөдөлгөөн" сэдвүүдээр сургалт хэлэлцүүлгийг 7 хоногийн хугацаанд зохион байгуулж 189 иргэн, 1073 сурагч нийт 1252 хүнд сургалт мэдээлэл хийж, "Дэвжээ" тэмцээнийг зохион байгууллаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

2024-10-07 19:00:00