• 05 сарын 10, Бямба гараг
ЭНХТАЙВНЫ КОРПУСЫН САЙН ДУРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙНА
158 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын 5 мэргэжилтэн 2024-2026 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын Номундалай, Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Соого Сейко сургуулиудад тус тус томилогдон сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхээс гадна орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Томилогдсон мэргэжилтнүүдийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр /2024.10.24/ хүлээн авч уулзав.

Тэрээр аймгийн удирдлагын зүгээс сайн дурын ажилтнуудын урам зориг, ажлын үр бүтээл нь аймаг орон нутгийн багш, сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлээд зогсохгүй сурагчдыг IELTS-ийн шалгалтад бэлтгэх зорилгоор англи хэлний унших, бичих, ярих, сонсох чадварыг сайжруулах сонгон, дугуйланг хичээллүүлж буйг сайшаан тэмдэглээд цаашид бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Энхтайвны корпусын сайн дурынхан АНУ-ын шилдэг сайн бүхнийг төлөөлж үлгэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ амжилт хүсье.

2024-10-24 16:00:00