• 05 сарын 10, Бямба гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНААР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Д.МӨНХСАЙХАНЫГ АЖИЛЛУУЛАХААР СОНГОЛОО.
124 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар Д.Мөнхсайханыг ажиллуулахаар сонголоо.

Д.Мөнхсайхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон, 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд ийнхүү улираан томилж ажиллуулахаар төлөөлөгчид дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг уламжлахаар тогтов.

ТОВЧ НАМТАР

Овог нэр: Долгорсүрэн овогтой Мөнхсайхан

Төрсөн он: 1977 он

Боловсрол, мэргэжил:

1994 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургууль

1999 онд МУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага

2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.

Ажлын туршлага:

2000-2001 онд аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн ажилтан

2001-2003 онд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад Салбарын зохицуулагч

2003-2005 онд "Монгол шуудан" ХХК-ийн салбарын захирал

2007-2012 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

2012-2018 онд “Их богд зам" ХХК-ийн захирал

2018-2020 онд "Эрдэнэс монгол" ХХК-ийн санхүүгийн газрын захирал

2020-2024 онд Баянхонгор аймгийн Засаг дарга

2020 - 2024 аймгийн МАН-ын хорооны дарга

2024-10-23 20:00:00