• 05 сарын 10, Бямба гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНААР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Э.ЭНХБАТЫГ АЖИЛЛУУЛАХААР СОНГОЛОО
114 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ЭРДЭНЭЭГИЙН ЭНХБАТЫН ТОВЧ НАМТАР

Ам бүл 6. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Төгссөн сургууль

МУИС, ЭЗДС ня-бо, эдийн засагчаар,

Орхон их сургуулийг Хуулийн магистраар,

Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

2001 онд Улаанбаатар хотод “Хоол хүнсний тусламж” олон улсын байгууллагад нягтлан бодогчоор

2002-2007 онд “Мерси кор” олон улсын байгууллагын говийн санаачилга хөтөлбөрийн төлөөлөгчийн хөтөлбөрийн газарт захиргаа санхүүгийн ажилтан

2007-2012 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч

2012 -2016 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар

2016-2020 оноос Чандмань-Баянхонгор ХК-ний гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан

Төр, засгийн дээд болон бусад байгууллагын шагналаар шагнагдсан байдал:

-2006 онд аймгийн “Засаг даргын жуух бичиг”

-2008 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль

-2009 онд Сангийн яамны “жуух бичиг”

-2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

-2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Жуух бичиг”

-2015 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Тэргүүний ажилтан”

-2016 онд Санхүү банкны “Тэргүүний ажилтан”

-2019 онд Нийтийн аж ахуйн Тэргүүний ажилтан

-2019 оны Монгол Улсын Мэргэшсэн инсистүтийн Орон нутгийн нутгийн шилдэг Санхүүч

Сонгуульт ажил:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч

Аймгийн МАН-ын хорооны гишүүн, Тэргүүлэгч, бүс хариуцсан дарга

Аймгийн ИТХ-ын дарга

2024-10-23 00:00:00