• 05 сарын 10, Бямба гараг
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН 2024 ОНЫ IV УЛИРЛЫН ЦАХИМ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
462 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны 2024 оны дөрөвдүгээр улирлын Ерөнхий шалгалтын бүртгэл 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагаас 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар явагдана.

Шалгалт өгөх хуваарийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.

Ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Салбар комисс зохион байгуулна.

ЗӨВЛӨМЖ: Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг та бүхэндээ толилуулсан билээ. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдана.

https://www.yumpu.com/xx/document/read/68606511/2024-

 

ТӨРИЙН АЛБАНЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2024-10-25 10:00:00