• 05 сарын 10, Бямба гараг
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ-СЭТГЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН” СЭДЭВТ СУРГАЛТ БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
141 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албан дахь сэтгэлгээний өөрчлөлтийн загварыг боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, удирдлагаар хангах, үнэлгээ хийхэд шаардлагатай онол арга зүйн мэдлэгийг эзэмшүүлэх зорилгоор Удирдлагын академийн багш доктор, профессор Ж.Нарантуяа, Ц.Өнөржаргал нар Баянхонгор аймагт ажиллаж “Монгол Улсын хөгжлийн бодлого, хэрэгжилт-сэтгэлгээний үр дүн” сэдэвт сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын 50 гаруй албан хаагчид хамрагдаж байна.

Дээрх хоёр өдрийн сургалтаар “Хөгжлийн бодлого ба сэтгэлгээний өөрчлөлт”, “Зан үйлийн үндсэн ойлголт, өөрчлөлтийн стратеги Basic арга зүй”, “Байгууллагыг үр дүнтэй байлгахад чиглэсэн сэтгэлгээ”, “Үр дүнд суурилсан сэтгэлгээ ба хамтран ажиллах сэтгэлгээ” зэрэг 16 сэдвийн хүрээнд кейс дасгал ажиллуулж мэдлэг ойлголт өгөх юм.

2024-11-07 15:00:00