• 05 сарын 10, Бямба гараг
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАР КОМИССЫН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА
54 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй ‘’Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах сургалт Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа.

Тус сургалтын зорилго хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийн чадавхыг нэмэгдүүлж, салбар комиссын үүрэг, хариуцлагын талаар бүрэн ойлголттой болох, үр дүнтэй хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд хэрэгцээтэй мэдлэг, ур чадвар олох явдал юм.

2024-11-06 12:00:00