• 12 сарын 22, Ням гараг
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН XIV ХУРАЛДААН БОЛЛОО
22 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд хяналт тавих хоёр ажлын хэсгийг байгуулж холбогдох сумдад ажиллаж, дүн мэдээг аймгийн Онцгой комисст танилцуулах, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй сумуудад аймгийн аюулгүй нөөцөд байгаа өвс, тэжээлийг хуваарилж байршуулан ажиллахаар боллоо.

Мөн малчид, ард иргэдэд цаг агаарын урьдчилан сэргийлэх болон сэрэмжлүүлэг мэдээ мэдээллээр ханган ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

2024-10-31 19:00:00