• 12 сарын 22, Ням гараг
ШИНЭЖИНСТ СУМД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
13 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаар удирдамжийн дагуу Хууль сурталчлан, зөвлөн туслах, хяналт шалгалт хийх ажлыг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Шинэжинст сумд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хүний эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, хэрэглэгчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комиссын Баянхонгор аймаг дахь референт, аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж ажиллалаа.

Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт 96 иргэн, 18 аж ахуйн нэгж оролцож ганцаарчилсан зөвлөгөө өгсөн байна.

Сумын хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж зөрчил давтан гаргахгүй байх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй 8 нэр төрлийн 1.065.950 төгрөгийн бүтээгдэхүүнийг сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/100 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгч газар дээр нь устгуулж зөрчлийг арилгуулж ажилласан байна.

2024-10-30 17:00:00