• 12 сарын 22, Ням гараг
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНООС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2024 ОНЫ 71 ДҮГЭЭР ЗАХИРАМЖААР БАТЛАГДСАН “ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2024-2027)”-Г ТАНИЛЦУУЛЛАА
21 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Жендэрийн үндэсний хорооноос 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цахимаар танилцууллаа.

Уг сургалт арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар манлайлан оролцож, Баянхонгор сумын төрийн 31 байгууллага, 20 сумын Засаг даргын тамгын газрын төлөөллөөс бүрдсэн 200 гаруй албан хаагч цахимаар болон танхимаар хамрагдав.

Арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг үг хэлж, манай аймгийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 4.8 байсан бол сүүлийн жилүүдэд 3.9 болтол бууруулж чадсаныг тэмдэглээд цаашид арга хэмжээний төлөвлөгөөг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоонд суурилан үр дүнтэй хамтран хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Уг арга хэмжээний үеэр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл хийлээ.

2024-10-29 10:00:00