• 11 сарын 21, Пүрэв гараг
“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ЧИГЛЭЛЭЭР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
15 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас баталсан “Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдэвт нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн Прокурорын газраас хяналтын харьяа байгууллагуудыг хамруулан 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Эрүү шүүлтээс ангид байх эрх, эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр нээлттэй хаалганы өдөрлөгийг иргэд ихээр цуглардаг зах, худалдааны төв болох Баруун бүс худалдааны төвд зохион байгууллаа.

Дээрх нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Хүний эрхийн үндэсний комиссын Баянхонгор аймаг дахь референт Б.Содонцэцэг нар оролцож, иргэдэд мэдээ, мэдээлэл өгч, хууль сурталчлан таниулан ажиллалаа.

2024-11-13 14:00:00