• 12 сарын 26, Пүрэв гараг
"АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ- 2024"
36 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж, ️Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт 100 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төв, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын газар, Баянхонгор аймаг дахь Монголын Залуучуудын холбоо, Номгон телевизтэй хамтран Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 22 дахь жилдээ "Иргэний андгай өргөх ёслол"-ыг 11 дүгээр сарын 26-ны өдөр нийт 16 настнуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулагдах гэж байна.

Өсвөр үе, хүүхэд, залуучуудыг иргэний андгай өргүүлэн түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршино.

2024-11-22 12:00:00