• 12 сарын 26, Пүрэв гараг
Баянхонгор: АЙМГИЙН ИТХ-ЫН II ХУРАЛДААНААР ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
16 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ИТХ-ын II хуралдаан өнөөдөр /2024.11.22/ 10:00 цагт төлөөлөгчдийн 90 гаруй хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хурлыг нээж ИТХ-ын дарга Э.Энхбат үг хэлэхдээ 2024-2028 оны хурлын байгууллагын хороодыг байгуулан чиглэлийг тогтоон, зөвлөлийг сонгон, ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэн томилж, аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцэхээр болсныг онцлов.

ИТХ дахь МАН-ын бүлгээс санал оруулснаар II хуралдааны нарийн бичгийн даргаар төлөөлөгч Л.Сансаргомбыг төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжлээ.

Тодруулбал, II хуралдаанаар

1. Аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл

2. Хөрөнгийн тухай асуудал

3. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах

4. Сүм хийдийн тусгай зөвшөөрөл сунгах

5. Хурлын хороодыг байгуулан чиглэлийг тогтоох

6. Хурлын Зөвлөлийг томилох

7. ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийг гишүүдийг шинэчлэн батлах тухай асуудлыг тус тус авч хэлэлцэж байна.

2024-11-22 13:00:00