• 12 сарын 26, Пүрэв гараг
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАВ
35 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн II хуралдаанаар аймгийн ИТХ-ын зөвлөлийг байгуулав.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд ИТХ-ын төлөөлөгч Б.Батсуурь, Т.Хишигбаатар, Д.Ууганцэцэг, О.Батаа, П.Дашзэвэг, Л.Чинзориг нар багтлаа.

Зөвлөл нь хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүргийг хүлээх болно.

2024-11-22 16:00:00