• 05 сарын 10, Бямба гараг
Баянхонгор: АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ III ХУРАЛДААНААР ЦАГ ҮЕИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ НАЙМАН АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
128 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан өнөөдөр /2024.12.04/ 10:00 цагт төлөөлөгчдийн 80 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааныг ИТХ-ын дарга Э.Энхбат нээж үг хэлэв.

Ээлжит III хуралдааны нарийн бичгийн даргаар төлөөлөгч Б.Отгонбямбыг олонхийн саналаар сонгов.

Ээлжит III хуралдаанаар

1. Аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

2. Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

3. Аймгийн хэмжээнд 2025 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг тогтоох тухай

4. Аймгийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал авах тухай

6. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай

7. Төрийн Архивын тасгийн тухай

8. Аймгийн Засаг даргын нөөц болон цас зудны үеэр төвлөрч буй 2023-2024 оны хандивын хөрөнгийн зарцуулалтын тухай мэдээллийг тус тус авч хэлэлцэж байна.

 

2024-12-04 15:00:00