• 12 сарын 22, Ням гараг
СУМДЫН ИТХ, ЗАСАГ ДАРГА НАР ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
9 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шинэ тутам сонгогдон, томилогдсон сумдын ИТХ, Засаг дарга нарыг холбогдох хууль тогтоомжоор хангах, хамтын ажиллагаа, уялдаа холбоог нь сайжруулах зорилгоор Баянхонгор аймгийн ЗДТГ-аас /2024.12.03/ чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ИТХ-ын дарга Э.Энхбат оролцон үг хэлэхдээ сум орон нутгийн хөгжил тухайн сумын удирдах бүрэлдэхүүн буюу ИТХ, Засаг дарга нартай шууд хамааралтайг тодотгоод иргэндээ ээлтэй сум орон нутгийн хөгжлийн төлөө хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо ханган, ил тодоор бодит үр дүн гаргаж ажиллахыг чиглэл болгов.

Сургалтын эхэнд АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал сургалтын агуулга, чиглэл, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгснөөр ЗДТГ-ын хэлтэс болон газрын дарга нар хариуцсан чиглэл тус бүрээр холбогдох хууль тогтоомжийн талаар тодорхой мэдээлэл өгч байна.

Энэ үеэр аймгийн удирдлагууд сумдын ИТХ, Засаг дарга нарт амжилт хүсэж, батламжийг гардуулав.

2024-12-03 19:00:00