• 12 сарын 22, Ням гараг
"ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
5 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Эрүүл мэнд, Боловсролын салбарын ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах, мэдлэг олгох сургалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын алба, Хавдар судлалын үндэсний төв хамтран 2024 оны 11 дүгээр сарын 11-12 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтанд аймгийн хэмжээний нийт Ерөнхий боловсролын 31 сургуулийн захирал, эмч, Нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн 24 нэгжийн дарга, вакцинатор зэрэг нийт 120 хүн хамрагдсан бөгөөд Монгол улсад Хүний папиллома вирус(ХПВ)-ийн эсрэг вакцины 11 жилийн дараах үр дүн, ХПВ-ийн эсрэг вакцины заавар, аюулгүй дархлаажуулалт, тарих арга техник, ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нэвтрүүлэх үеийн эрсдлийн харилцаа зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.

Манай аймгийн хэмжээнд Хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг дархлаажуулалтад 11 настай 1979 хүүхэд хамрагдах бөгөөд уг дархлаажуулалт 11 дүгээр сарын 25-наас орон даяар эхлэх юм.

2024-11-28 19:00:00