• 12 сарын 22, Ням гараг
ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ, ГҮЙЦЭТГЭЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
5 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эдийн засаг хөгжлийн яам болон Удирдлагын академиас “Монгол Улсын хөгжлийн бодлого, хэрэгжилт-Үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэл” сэдвээр сургалт зохион байгуулах 4 сургагч багшийг 21 аймгийн хэмжээнд бэлтгэсэн байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын сургагч багш нар “Үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэл” сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 14, 15, 18, 19, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, 200 гаруй төрийн албан хаагчдыг хамруулав.

Урилгаар НҮБХХ-ийн зөвлөх Г.Сувд, Г.Цэрэнжаргал нар “Үр дүнд суурилсан төсөвлөлтийн арга зүйг нэвтрүүлж буй туршлага” сэдвээр сургалт хийж, орон нутгийн төсвийг хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан төсөвлөх аргачлалыг заасан байна.

Сургалтад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, бодлогын мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын харьяа агентлаг, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын албан хаагчид, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга, Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд оролцож аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөг байгууллага, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан, үр дүнд суурилсан төлөвлөлтийн аргачлалаар боловсруулах, тайлагнах аргачлалд суралцсан.

2024-11-28 14:30:00