• 12 сарын 22, Ням гараг
“ХҮН АМ, ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ШИНЭЧИЛСЭН ПРОГРАММЫН СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
5 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Үндэсний Статистикийн хороо нь статистикийн анхан шатны мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор багийн Засаг дарга, сумын Санхүү төрийн сангийн мэргэжилтэн, аймгийн бүртгэлийн ажилтнуудад “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн программын сургалт”-ыг зохион байгуулж байна.

Статистикийн тухай хуульд “Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам, Мал тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам заасан хугацаанд явуулна хэмээн заасан байдаг. 2025 онд Хүн ам орон сууцны завсрын тооллого явагдахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэж ажлыг хангах анхан шатны ажилтнуудыг чадавхжуулах, шинээр нэвтрүүлж байгаа цахим үйлчилгээ, программ хангамжийн танилцуулах арга хэмжээнд 105 багийн Засаг дарга, 20 сумын Санхүү төрийн сангийн мэргэжилтэн, аймгийн бүртгэлийн ажилтнууд сургалтад хамрагдаж байна.

2024-11-27 15:30:00