• 05 сарын 10, Бямба гараг
ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
43 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ой 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Андгай өргөх ёслолд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, УБХ-ийн дарга Ц.Мөнхжаргал, МЗХ-ны Баянхонгор аймаг дахь салбарын тэргүүн Г.Ганчулуун нарын удирдлагууд оролцож, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүддээ баяр хүргэв.

Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үе, залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэх авч буй сурагчдыг алдаршуулан, “Иргэний андгай” өргүүлэн, иргэний үнэмлэхийг батламжийн хамт гардуулдаг уламжлалтай.

Иргэний андгай өргөх ёслолд Баянхонгор аймгийн 16 настнуудын төлөөлөл болох 60 хүүхэд оролцож “Иргэний андгай” өргөн иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.

ТА БҮХЭНДЭЭ УЛС ТУНХАГЛАСНЫ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2024-11-26 14:00:00