• 12 сарын 22, Ням гараг
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
5 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн хүрээнд “Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Баянхонгор аймгийн төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчид тангараг өргөв.

Тусгаар тогтнолын өдрөөр төрийн албан хаагчид Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглан, тангарагийн бичигт гарын үсэг зурсан юм.

Төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөсөн нийт алба хаагчдад баяр хүргэн, амжилт хүсье.

2024-11-26 13:30:00