• 12 сарын 22, Ням гараг
БАЯНХОНГОР: Шуурхай бүлгүүд сумдад ажиллаж байна
14 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11 дүгээр сарын 30-ны өдрийн УЦУОШГ-ын хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр уулархаг нутгаар 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 30 орчим хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 30 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 хувьд эрсдэлгүй гарчээ.

Аймгийн дүнгээр авч үзвэл, зудын эрсдэл Баянхонгорын ихэнх нутгаар нэн их болон их эрсдэлтэй байхаар гарсан байна.

Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 103 дугаар тушаалын хүрээнд аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар “Шуурхай бүлэг”-үүд сумдад ажиллаж байна. Бүлгүүд Онцгой комисс, малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, зудын эрсдэлийг газар дээр нь үнэлэх, “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдаас санал хүсэлт, асуумж судалгаа авах, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх юм.

Эх сурвалж: https://montsame.mn/ 

2024-12-04 14:00:00