• 12 сарын 22, Ням гараг
НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН БАГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАВ
8 ХҮН ҮЗСЭН БАЙНА

НҮБ-ын Хүүхдийн сангийн ажлын хэсэг /2014.11.27/ Баянхонгор аймагт ажиллалаа.

Хүүхдийн сангийн баг бүрэлдэхүүнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбат хүлээн авч уулзаж, Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, НБХ-ийн дарга В.Наранчимэг болон Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Онцгой байдлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын удирдлагууд оролцож, 2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 онд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Хүүхдийн сангийнхан ХГБХХГ, ЭМГ, ЗӨСТ, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр ажиллаж, Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, орон нутагт явагдаж буй нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, салбар бүрт хийгдсэн хөрөнгө оруулалтын ашиглалт, хамтын ажиллагааны үр дүнтэй танилцаж, уулзалт хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулсан байна.

Төслийн баг аймагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүд, нярайн тасагт нярай хүүхдийг бүртгэх, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн бүртгэл, хөтлөлттэй холбоотой шаардлагатай компъютер, техник хэрэгслийг гардуулан өгчээ.

2024-11-28 16:00:00