• 05 сарын 10, Бямба гараг
ТӨРИЙН АРХИВЧИД ТЭМДЭГЛЭЛТ ӨДРӨӨРӨӨ ОЛОН ТӨРЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
60 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өдөр бүрийн албан хэргийг хөтөлж, зузаан түүх бүтээж өнгөрснийг өнөөдөртэй, өнөөдрийг маргааштай гурван цагт холбож, жилийн 365 хоногт цаг ямагт өрнүүн бүтээлийг баринтаглаж яваа Баянхонгор аймгийн 180 байгууллагын 229 архив, албан хэрэг хөтлөгч ажилтнууд 12 дугаар сарын 05-ны Тэмдэглэлт өдрөө өргөн дэлгэр зохион байгууллаа.

Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, АЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Сарангарав, Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг нар оролцон баярын мэндчилгээ дэвшүүлэн, шагнал гардууллаа.

Тэмдэглэлт өдрийн хүрээндээ Баянхонгор аймгийн архивчид “Ажил мэргэжлийн уралдаан”, “Цахим архив-Баянхонгор хөтөлбөр”-ийн хэрэгжилт үр дүн эрдэм шинжилгээний хурал, “Архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэчлэл- Ажилтны ёс зүй сургалт”-д тус тус хамрагдан “Спортын нөхөрсөг тэмцээнд оролцов.

Баянхонгор аймгийн үе үеийн хөгжлийн түүхийн үнэн гэрч та бүхэнд амжилт хүсье.

2024-12-08 17:00:00