• 05 сарын 10, Бямба гараг
АТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
117 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан. Тэгвэл энэ өдөр Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн ИТХ, түүний төлөөлөгч нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөг, арга хэмжээг орон нутагт зохион байгуулж, АТГ-ын ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байгаа юм.

Өнөөдөр ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчид болон ИТХ-ын ажлын алба, төрийн байгууллагын нийт 300 гаруй албан тушаалтнууд авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээнд хамрагдаж, авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар цогц мэдээлэл авч байна.

АТГ-ын ажлын хэсэг маргааш төрийн болон орон нутгийн өмчит газруудын удирдах албан тушаалтан, АЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрэээний агентлаг хэлтэс, алба, тасаг, нэгжийн дарга нарын дунд уг сургалт, арга хэмжээгээ зохион байгуулах болно.

2024-12-09 15:00:00