• 05 сарын 10, Бямба гараг
АХЛАГЧИЙН ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОРОЛЦОВ
39 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор жилийн турш үргэлжилсэн “Ахлагчийн жил”-ийн тайлангийн хурал өнөөдөр /2024.12.11/ боллоо.

Ахлагчийн жилийн тайлангийн хурлыг Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Д.Мөнхсайхан нээж үг хэлэхдээ байгаль цаг уур, цагийн хүнд хэцүү, аливаа халуун цэг дээр хамгийн түрүүнд хүрч ажилладаг бэлтгэгдсэн ахлагч нартаа талархал илэрхийлээд нийгмийн асуудалд тогтвортой анхаарал хандуулна гэв.

Тайлангийн хуралд Баянхонгор аймгийн төрийн болон цэргийн хүрээний байгууллагын удирдлагууд, 235 ахлагч оролцож, нэрлэсэн жилийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, үйл ажиллагаа, уралдаан тэмцээндээ амжилттай оролцсон нэр бүхий ахлагч нар шагналаа гардан авав.

2024-12-11 15:00:00