• 05 сарын 10, Бямба гараг
АОК: ШУУРХАЙ БҮЛГҮҮД ТАВАН ЧИГЛЭЛД АЖИЛЛАЖ БАЙНА
50 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы тушаал гарч зудын эрсдэлийн үнэлгээ хийх, Шинэ хоршоо хөдөлгөөний хоршоологчдын санал хүсэлтийг авах Шуурхай бүлгүүдийг сум бүрд ажиллуулахаар болж улмаар улс орон даяар өвөлжилт, хаваржилтын бэлэн байдлын үнэлгээ хийх, малчид, хоршоологчдоо сонсох, санал хүсэлтийг нь авах, зөвлөн туслах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгүүд 330 суманд ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд Засаг даргын орлогч Б.Наранбаяр шуурхай бүлгүүдийг хуралдуулснаар томилогдсон ажлын хэсгүүд таван чиглэлд гаран ажиллаж байгаа юм.

Баянхонгор аймгийн тухайд нийт 1200 гаруй малчин өрх, хоршоологч 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах, хашаа хороогоо сайжруулах, хадлан, өвс, ногоон тэжээл бэлтгэх, орлогоо нэмэгдүүлэх зэргээр зарцуулсан байна.

Шуурхай бүлэг”-үүд сумдын Онцгой комисс, малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, зудын эрсдэлийг газар дээр нь үнэлж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтийг судлан, малчдын санал хүсэлтийг авч, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг газар дээр нь үзүүлэн ажиллаж байна.

2024-12-11 17:00:00