• 05 сарын 10, Бямба гараг
ЖАРГАЛАНТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ЦЭЭЖНИЙ РЕНТГЕН ОНОШИЛГООНЫ АППАРАТЫГ СУУРИЛУУЛАВ
44 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Жаргалант сум улсын хэмжээний 330 сумдаас анх удаа "Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны аппарат"-ыг эрүүл мэндийн үйлчилгээндээ нэвтрүүлэхээр боллоо.

Тодруулбал, Жаргалант сумын уугуул, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд сум орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, суурь өвчлөлийг илрүүлэхэд нэн шаарлагатай хэрэгцээт тоног төхөөрөмжийг олгуулахад дэмжиж хамтран ажиллаж, Дэлхийн банкны санхүүжилтээр шийдвэрлүүлжээ.

Улмаар энэ сарын 09-нд хиймэл оюун ухаанд суурилсан рентген аппаратыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт "СИ-АЙ-ТИ" ХХК угсарч сууриллуулан, сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд хүлээлгэн өгөв.

Хиймэл оюун ухаанд холбогдсон рентген аппаратыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, сумын ИТХ-ын дарга Д.Мөнхжаргал, Засаг дарга Б.Саранцэцэг нарын удирдлагууд оролцлоо.

Энэ үер зүрхний олон төрлийн өвчин, түүнээс үүдэлтэй уналт таталтын үед ашиглах зүрхийг автоматаар сэдээгч дефибрилятор төхөөрөмжийг хурандаа Б.Оюутболд хувийн зүгээс олгосон байна.

 

2024-12-11 17:00:00