• 05 сарын 10, Бямба гараг
БААЦАГААН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ЦЭЭЖНИЙ РЕНТГЕН ОНОШИЛГООНЫ АППРАТЫГ СУУРИЛУУЛАВ
66 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Тус сумын Эрүүл мэндийн төвд "Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны аппрат"-ыг сууриллуулав. Тухайн тоног төхөөрөмж нь улсын хэмжээнд сумын Эрүүл мэндийн төвд 15 Баянхонгор аймгийн хувьд 2 дахь суманд нийлүүлэгдэж байгаа гэдгээрээ онцлог юм.

Сум орон нутгийнхаа иргэдийн эрүүл мэнд суурь өвчлөлийг эрт илрүүлэхэд ашиглагдах тус тоног төхөөрөмжийг Баацагаан сумын уугуул СИ-АЙ-ТИ ХХК-ны захирал МУ-н “Хүний Гавьяат Эмч” Батаагийн хүү Мөнхгэрэл нийлүүлж инженер техникийн ажилчидтай хамт угсарч эмнэлгийн эмч, ажилчдад төхөөрөмжийн талаар тодорхой сургалтыг хийж хүлээлгэн өгөв

Техник технологи хурдтай хөгжиж буй энэ эрэн үед аливаа суурь өвчлөлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар эрт илрүүлэх, эрт илрүүлснээр эмчлэгдэх магадлал 73 хувьтай байдаг байна.

Хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн тусалж дэмжсэн нутаг орноо гэсэн сэтгэлтэй та бүхнийхээ ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭРҮҮЛ МЭНД БОЛ ХАМГИЙН ТОМ БАЯЛАГ ЮМ

2024-12-12 15:30:00