• 05 сарын 10, Бямба гараг
АЗДТГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА УЛСДАА ХОЁР ЖИЛ ДАРААЛАН ТЭРГҮҮЛЭВ
73 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хууль зүй, Дотоод хэргийн яамны эрхлэх асуудлын хүрээнд ажлын үзүүлэлтээрээ 21 аймаг 9 дүүргээс Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс шалгарч УЛСДАА ТЭРГҮҮН байр эзэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас жил бүр 21 аймаг 9 дүүргийн Хууль эрх зүйн хэлтсийн хийсэн ажлын тайлан гүйцэтгэлд үнэлгээ хийж ажлыг дүгнэдэг бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн хувьд ажлын үзүүлэлт үнэлгээгээр 2021 онд Улсдаа 3 дугаар байр, 2022 онд 2 дугаар байр, 2023, 2024 онд ТЭРГҮҮН байранд тус тус үнэлэгдэж амжилтаа бататгаж байна.

Хууль эрх зүйн хэлтсийн хамт олонд халуун баяр хүргэж, амжилт хүсье.

2024-12-13 20:00:00