• 05 сарын 10, Бямба гараг
Баянхонгор: 2024 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД ТОДРОВ
89 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2024 онд сурлага, авьяас билэг, оролцоо, хандлага, хөгжлөөрөө аймгийн хэмжээнд тэргүүлсэн шилдэг хүүхдүүдийг тодруулахаар ХГБХХГ 120 гаруй материалыг хүлээн авч улмаар 17 хүүхэд, нэг зөвлөл оны онцлохоор тодорчээ. Хонгор нутгийн ирээдүйг бүтээх хүүхэд багачууд даа хүндэтгэл үзүүлэн аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхсайхан, ХГБХХГ-ын дарга Н.Мэндбаяр, АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Т.Эрдэнэбат нар шинэ оны босгон дээр шагналыг гардуулан, баяр хүргэв.

ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД

1. Б.Банзрагч - Техник сэтгэлгээ, санал санаачилга, бүтээлч байдал /Эрдэнэцогт сумын 11а ангийн сурагч/

2. У.Мөнгөншатар – Сурлагын амжилт / Баянцагаан сумын 8а ангийн сурагч/

3. Б.Номин-Эрдэнэ - Сурлагын амжилт /Номгон сургуулийн 12-3 ангийн сурагч/

4. Э.Бямба-Аранжин – Урлаг , уран бүтээл /Өлзийт сумын 11а ангийн сурагч/

5. У.Бүжинлхам – Урлаг, уран бүтээл /Номгон сургуулийн 12 -1 ангийн сурагч/

6. Б.Эрдэнэмандах – Биеийн тамир, спорт /Эрдэм сургуулийн сурагч/

7. Б.Бүрэнжаргал - Биеийн тамир, спорт /Эрдэнэмандал сургуулийн 12б ангийн сурагч/

8. У.Мөнх-Очир - Монгол ёс, түүх соёлыг уламжлагч /Номундалай сургуулийн 12б ангийн сурагч/

9. Г.Өлзийхишиг - Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин / Соого сейкео сургуулийн 12б ангийн сурагч /

10. Х.Чинзориг - Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин /Номгон сургуулийн 12-1 ангийн сурагч/

11. Т.Баясгалан - Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс /Номундалай сургуулийн 12д ангийн сурагч/

12. М.Номундарь - Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс / Эрдэм сургуулийн 12а ангийн сурагч/

13. Ц.Алунгоо – Хүүхдийн оролцооны өөрөө удирдлагын байгууллага /Гэгээн сумади сургуулийн сурагч/

14. Б.Алтанцэцэг - Хүүхдийн оролцооны өөрөө удирдлагын байгууллага / Соого сейкео сургуулийн 12в ангийн сурагч /

15. Х.Үйлст - Хүүхдийн оролцооны өөрөө удирдлагын байгууллага /Баянцагаан сумын 12а ангийн сурагч/

16. Э.Итгэл - Хүүхдийн оролцооны өөрөө удирдлагын байгууллага /Бууцагаан сумын 12а ангийн сурагч/

17. Номгон сургуулийн Хүүхдийн зөвлөл – Багийн амжилт /Номгон сургууль/

18. О.Гийгүүлэн – Оюун ухааны спорт /Номгон сургуулийн сурагч/

2024 оны онцлох хүүхдээр шалгарсан та бүхэнд баяр хүргэе.

2024-12-17 20:00:00