• 05 сарын 10, Бямба гараг
АОК: ДЭГДЭЛТИЙН ТҮВШИНД ХҮРСЭН ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХААР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ
52 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт судалгааны 51 дахь долоо хоногийн мэдээгээр томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногоос 8,9 хувиар, урьд оны мөн үеэс 13,6 хувиар тус тус ихсэж улмаар дэгдэлтийн түвшинд хүрчээ.

Томуугийн өвчлөлөөр өвчлөгсдийн 79,9 хувь нь 0-15 хүртэлх нас, түүн дотроо 0-4 хүртэлх насны хүүхдүүд 51,3 хувийг эзэлж, өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 101 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Иймээс томуу, томуу төст өвчлөлийг бууруулах хүрээнд Баянхонгор аймгийн Онцгой комисс хэлэлцээд дараах шийдвэрийг гаргав.

✅Нэгдсэн эмнэлэгт нэмэлт ор дэлгэх бэлтгэл ажлыг хангах

Аймгийн Онцгой коммисын гишүүдийг шуурхай штабын хариуцлагатай жижүүрээр томилон ажиллуулах

Сургуулийн орчинд хүүхдүүдийг тогтмол масктай байлгах

Хүүхдүүдийн дунд олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, шинэ жилийн баяр, тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглох

0-9 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг эхийг 2025 оны 01 сарын 10 хүртэл богиносгосон цагаар буюу цахимаар ажиллах боломжоор хангах /байгууллага дотоод зохион байгуулалтаа хийх/ шийдвэрийг тус тус гаргав.

2024-12-23 17:00:00