• 05 сарын 10, Бямба гараг
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮНГЭЭ ХЭЛЭЛЦЭВ
54 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон 2024 оны үйл ажиллагаагаа дүгнэн, үр дүнгээ хэлэлцэн, 2025 оны зорилтоо тодорхойлж тайлангийн хурлаа /2024.12.23/ хийлээ.

Тайлангийн хурлыг аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр нээж үг хэлснээр, АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал төрийн бодлогыг гардан хэрэгжүүлж, ажил үүргээ амжилттай, хариуцлагатайгаар хашиж буй нийт албан хаагчдад аа амжилт хүслээ. АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Т.Эрдэнэбат тайлангийн хурлыг бүтээлч байдлаар, ирэх жилийн зорилгоо хамтдаа тодорхойлоход албан хаагчдын оролцоог хангах байдлаар зохион байгуулж буйгаа онцолсон юм.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс, Төрийн архивын тасаг, Цэргийн штаб, Нийтлэг үйлчилгээний албадууд энэ онд хийж хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагаа, үр дүнгээ хамт олон, удирдлагууд даа тайлагнаснаар ажил мэргэжил, үйл ажиллагаа, харилцаа хандлага, нөлөөллөөрөө манлайлагчдыг шилдгээр тодруулж, нэр бүхий албан хаагчид салбарын болон аймаг орон нутгийн шагналаар шагнагдав.

ШИЛДЭГ АЛБАН ХААГЧИД

1. "ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ АЛБАН ХААГЧ"-аар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн архивч Н.Наранцацрал

2. "ШИЛДЭГ НӨЛӨӨЛӨГЧ АЛБАН ХААГЧ"-аар Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Жамъяндорж

3. "ШИЛДЭГ СПОРТЛОГ АЛБАН ХААГЧ"-аар Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Л.Вандандорж

4. "ШИЛДЭГ АЛДАРТАН АЛБАН ХААГЧ"-аар Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Анухатан

5. "ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГ АЛБАН ХААГЧ"-аар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Үйлчилгээний нэгдсэн төвийн менежер Б.Мөнхзаяа

6. "ШИЛДЭГ ОЮУНЛАГ АЛБАН ХААГЧ"-аар Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Булгамаа

7. "ХАМГИЙН ЕС ЗҮЙТЭЙ АЛБАН ХААГЧ”-аар Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Отгонтөгс

8. "ШИЛДЭГ УДИРДАГЧ"-аар Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав

9. “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” албан хаагчаар Нийтлэг үйлчилгээний албаны ажилтан М.Шийрэв нар тус тус тодров.

САЛБАРЫН БОЛОН АЙМАГ ОРОН НУТГИЙН ШАГНАЛААР

Хууль зүй дотоод хэргийн яамны “Тэргүүний архивч” цол тэмдгээр Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг

Хууль зүй дотоод хэргийн яамны “Тэргүүний архивч” цол тэмдгээр Төрийн архивын тасгийн Сан хөмрөг, тоо бүртгэл хариуцсан фондч Б.Оюунтуяа

Аймгийн ИТХ-ын “Соёрхол” одонгоор Нийтлэг үйлчилгээний албаны жолооч Ш.Энэбиш

Аймгийн ИТХ-ын “Соёрхол” одонгоор Нийтлэг үйлчилгээний албаны жижүүр Б.Хадбаатар

Аймгийн ИТХ-ын “Хүндэтгэл” шагналаар Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Отгонтөгс

Аймгийн ИТХ-ын “Хүндэтгэл” шагналаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн архивч Н.Наранцацрал

Аймгийн ИТХ-ын “Хүндэтгэл” шагналаар Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн М.Дүгэрмаа

Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Л.Мандал

Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Нийтлэг үйлчилгээний албаны жолооч Б.Батзориг

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Ичинхорлоо

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч Э.Гандэлгэр

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр В.Батболд нар тус тус шагнагдав.

 

Та бүхэнд баяр хүргэн, шинэ оны үйл хэрэгт нь амжилт хүсье.

2024-12-23 21:00:00