• 01 сарын 24, Баасан гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2024 ОНЫ ЭЦЭСТ, МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР 4026.1 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ТООЛОГДЛОО
11 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 4026.1 мянган толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 46.1 мянган толгойгоор буюу 1.1 хувиар буурсан байна.

Малын тоог төрлөөр нь авч үзвэл:

-Адуу 176.8 мянга болж 0.3 хувиар буурсан,

-Үхэр 221.4 мянга болж 7.6 хувиар буурсан,

-Тэмээ 52.6 мянга болж 7.0 хувиар өссөн,

-Хонь 1184.8 сая болж 2.8 хувиар буурсан,

-Ямаа 2390.4 сая болж 0.04 хувиар өссөн байна.

2024 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт: Хонь 29.4 хувь, Ямаа 59.4 хувь, Үхэр 5.5 хувь, Адуу 4.4 хувь, Тэмээ 1.3 хувийг тус, тус эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 сум:

-Баацагаан сум 370.1 мянган толгой мал,

-Бөмбөгөр сум 289.3 мянган толгой мал,

-Бууцагаан сум 272.2 мянган толгой мал,

-Өлзийт сум 269.2 мянган толгой мал,

-Галуут сум 251.2 мянган толгой мал тоолуулсан байна.

2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Галуут сум адуу, Эрдэнэцогт сум үхрийн тоогоор, Баянлиг сум тэмээний тоогоор, Баян-Овоо сум хонины тоогоор, Баацагаан сум ямааны тоогоор тэргүүлжээ.

2024-12-31 12:00:00