• 02 сарын 05, Лхагва гараг
МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ЦУВАА БАЯНХОНГОР АЙМАГТ ИРЛЭЭ
47 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудын эрсдэл хамгийн өндөр буй Увс аймгийн 360, Завхан аймгийн 220, Баянхонгор аймгийн 180, Баян-Өлгий аймгийн 70, Ховд аймгийн 60 малчин өрх зэрэг 11 аймгийн 1000 малчин өрхөд малын эрдэс тэжээлийн багц (долооц, загасны тос, туурайн тос, нүдний тос, амин тун)-ыг хүргэхээр илгээж, 550 мянган төгрөгийг малчдын дансанд шилжүүлэн ажиллаж байна.

Тусламжийн цуваа Баянхонгор аймагт энэ сарын 10-нд ирсэн юм.

Хүмүүнлэгийн тусламж хүлээн авах малчин өрхийг сонгохдоо, хонин толгойд шилжүүлсэнээр 400 хүртэлх малтай малчин өрх, ган, зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотойгоор отроор өвөлжиж буй малчин өрх, жирэмсэн эсвэл хөхүүл ээжтэй гэр бүл, 16 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 16 хүртэлх насны 5 ба түүнээс дээш хүүхэдтэй малчин өрх, өндөр настан эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй малчин өрх гэсэн үзүүлэлтийг шалгуур болгодог байна.

Энэ хүрээнд аймгийн Улаан загалмай хороо 01 сарын 17-23-ны хугацаанд малчны хотонд тусламжийг хүргэхээр бэлтгэлээ ажлыг хангаж буй аж.

Ташрамд дурдахад Монголын улаан загалмай нийгэмлэг 2024 онд зудын гамшиг, цасан болон шороон шуурга, шар усны үерт өртсөн 12130 малчин өрхөд 8,9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, эрдэс тэжээлийн багц, хүнс, ариун цэврийн багц бүхий хүмүүнлэгийн тусламж, нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

2025-01-11 12:00:00