• 05 сарын 11, Ням гараг
МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗРААС ОРОН НУТАГТ АЖИЛЛАВ
29 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газраас орон тооны гишүүн Ц.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллалаа.

Дулаан хангамж, дэд бүтэц, нийтийн аж ахуй үйлчилгээний зах зээлд өрсөлдөөний орчин хэрхэн бүрдэж байгаа, үүнтэй холбоотой нам даралтын зуухны асуудал, цаашилбал иргэн-хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндсэн ажлын чиглэлийн хүрээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай уулзаж, Шадар сайдын аймгийн Засаг даргатай хийсэн гэрээний зарим заалтын хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцлаа.

Энэ үеэр аж ахуйн нэгжүүдэд сургалт мэдээлэл өгч, утааг бууруулах гарц шийдлийн талаар санал солилцсон байна.

2025-02-04 12:00:00