• 03 сарын 12, Лхагва гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ЭЛЧИН САЙД КШЫШТОФ БОЙКОТОЙ УУЛЗАВ
19 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяраар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотод албан уулзалт хэлэлцээр, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ үеэр БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноен Кшыштоф Бойкотой албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Засаг даргын орлогч Б.Наранбаяр Польшийн Элчин сайдыг орон нутагт айлчлахыг уриад, орон нутгйин эрүүл мэндийн оношлогоо эмчилгээний чадавхийг сайжруулах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх - сургах, тус улстай эрүүл мэндийн харилцаа тогтоох талаар санал тавив.

Урилгыг Элчин сайд Кшыштоф Бойк баяртайгаар хүлээн аваад Баянхонгор аймагт Польшийн соёлын өдрүүдийг зохион байгуулах, бизнесийн салбарынхантай уулзалт хийх хүсэлтэй буйгаа илэрхийлээд эрүүл мэндийн салбарын саналыг Польш улсад албан ёсоор уламжлахаар болов.

2025-02-04 14:00:00