• 05 сарын 12, Даваа гараг
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.НАРАНБАЯР ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
28 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 3 сараас Нийслэлийн 3 дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд Японы Хүүхдийг Ивээх Сангийн Боловсролын төслийн менежер Эри Номото болон бүрэлдэхүүнийг Баянхонгор аймагт ажиллан, чадавхжуулах сургалтыг зохион байгуулах үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр хүлээн авч уулзав.

Тэрбээр төсөл хэрэгжиж буй "Энхбүрд" өрхийн эмнэлэг, 16 дугаар цэцэрлэг гэлтгүй бага насны хүүхдэд тэгш хүртээмжтэй орчныг бий болгоход аймгийн хэмжээнд томоохон дэмжлэг болж буй Хүүхдийг Ивээх Сангийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлээд, үр дүнг нутагшуулж авч үлдэхэд орон нутаг анхаарч ажиллах болно гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын чадавхыг бэхжүүлэх

Цэцэрлэгийн чадавх, тогтолцоог бэхжүүлэх, тусгай хэрэгцээтэй хүүхдийг бага сургуульд дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх

Эцэг эхчүүд болон орон нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэхэд дээрх төсөл тодорхой үр дүнг гаргаад буй юм.

2025-01-29 15:00:00