• 05 сарын 12, Даваа гараг
АЙМГИЙН ТӨРИЙН АРХИВЫН ТАСГИЙН ДАРГА В.ЭРДЭНЭЧИМЭГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУУЦАГААН СУМД АЖИЛЛАВ
28 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 удирдамжаар батлагдсан, аймгийн Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг /2025.01.28/ Бууцагаан сумд ажиллалаа.

Тус ажлын хэсэг Бууцагаан сумын 7 төрийн байгууллагын 2024 оны жилийн эцсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн зөвлөн туслах үйлчилгээг холбогдох албан хаагчдад газар дээр нь өгч, дүнгийн хурлыг зохион байгуулав.

Ажлын хэсэг маргааш Хүрээмарал сумын төрийн байгууллагуудад хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийх юм.

2025-01-28 11:30:00