• 05 сарын 12, Даваа гараг
ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨХ Д.УУГАНЦЭЦЭГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГУРВАНБУЛАГ СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
36 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 удирдамжаар батлагдсан, аймгийн Засаг даргын зөвлөхөөр Д.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг /2025.01.28/ Гурванбулаг сумд ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ, ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд багтаж

- ИТХ-ын тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт

- Төрийн захиргааны удирдлага

- Хууль, эрх зүй

- Төсөв санхүү, түүний зарцуулалт

- Архив, албан хэрэг хөтлөлт

- Нийгмийн бодлого

- Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр 2024 онд хийгдсэн ажлуудад хяналт шинжилгээ, үнэлгээг хийн, зөвлөн туслах үйлчилгээг сумдын Төрийн байгууллагуудад газар дээр нь өгч, дүнгийн хурлыг зохион байгуулж байна.

Ажлын хэсэг маргааш Заг сумын төрийн байгууллагуудад хяналт шинжилгээ үнэлгээг үргэлжлүүлэн хийх болно.

2025-01-28 20:00:00